Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Жорж Бэнжамэн Клемансо́ (франц. Georges Benjamin Clemenceau; 1841 оны 9-р сарын 28-нд Вондэ мужид төрсөн — 1929 оны 11-р сарын 24-нд Парис хотод нас барсан) — францын төрийн болон улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлч, Францын Ерөнхий сайд.
Францын Шинжлэх ухааны Академийн гишүүн. Улс төрийн хүрээнийхэнд дотор «Le Tigre» («Бар») гэж хоч авсан байна.
Жорж Клемансо нь францын баруун хэсэгт орших Вондэ мужид удам дамжсан эмч-бизнесмэн, газар эзэмшигч Бэнжамен Клемансо болон Хугенотын гэр бүлээс гаралтай Готро овогтой Софи нарын гэр бүлд төржээ. Түүний эцэг орон нутгийн хэмжээний улс төрийн зүтгэлтэн байсан бөгөөд үүнээсээ болж 1851, 1858 онд хоёр удаа баривчлагдаж байжээ. Тэрээр хүүдээ суралцах дур сонирхол, улс төрийн радикал үзэл бодол, католик шашныг үзэн ядах сэтгэл зэргийг суулгаж өгсөн байна. Эцгийнхээ зааврын дагуу залуу Жорж Клемансо анагаах ухааны чиглэлээр Нант, Парист суралцжээ. Энд хоёр дахь эзэнт гүрний эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний үндсэн дээр Клемансо анх удаа улс төр сонирхож эхэлсэн. Тэрээр их сургуулийн залуучуудын бослогод идэвхтэй оролцож, улмаар Парисын Анагаах Ухааны Сургуулиа орхихоос өөр аргагүй болжээ. Улмаар Америк руу явж дөрвөн жил орчим өнгөрөөх хугацаанд түүний ардчилсан-бүгд найрамдах үзэл санаа улам хүчтэй болсон байна.
1869 онд Парист буцаж ирээд тэрээр анагаахын ухааны докторын зэрэг хамгаалж, эмчээр ажиллаж, энгийн ажилчин ангийн төв болсон Монмартр дүүрэгт суурьшиж, удалгүй алдар цуутай болжээ.
1870 оны 9-р сарын 4-ний хувьсгалын дараа тэрээр XVIII (Монмартр) дүүргийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд 1871 оны 2-р сарын 8-нд Парисын 43 төлөөлөгчийн нэгээр Францын Үндэсний чуулганд сонгогдож, зүүний бүлэгт оржээ. Хотын даргын албан тушаалаа хадгалж үлдсэн Клемансо харилцан буулт хийх замаар Үндэсний цэргийн төв хороо болон засгийн газрын хооронд тохиролцоонд хүрэхийг оролдож байсан. Парисын коммуныг дарсны дараа (7-р сард) болсон шинэ сонгуулиар Клемансо Парис хотын зөвлөлийн гишүүнээр сонгогдов; дараа нь хотын дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчөөр ажилласан байна.
1877 оны 10-р сарын сонгуулиар Клемансо 18820 саналаас 18620 дийлэнх олонхын саналаар дахин депутатаар сонгогдсон бөгөөд танхимын хуралдааны нээлтийн үеэр тэрээр хаант засаглалын сэргээн босгох оролдлогын эсрэг тэмцэх зорилгоор байгуулагдсан "арван найман хороо"-ны гишүүн болжээ.
Логик, эрч хүчтэй, уран илтгэгч гэдгээрээ ялгардаг Клемансо “яамдыг бут цохигч” гэсэн нэр хүндтэй болсон байна.
1906 оны 3-10-р сард Клемансо Дотоод хэргийн сайд, 1906 оны 10-р сараас 1909 оны 7-р сард, 1917-1920 онд Сайд нарын зөвлөлийн дарга байсан.
Клемансогийн анхны засгийн газар (1906 оны 10-р сарын 25-наас 1909 оны 7-р сарын 24)
Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсныхоо дараа Клемансо улс төрд идэвхтэй оролцсоор байв. 1910 оноос хойш тэрээр "L'Homme libre" (Чөлөөт хүн) сонин хэвлүүлж, Францын шовинизм, германизмын эсрэг байр суурийг илэрхийлж, социалистуудын милитаризмыг шүүмжилдэг байжээ.
1917 оны 11-р сард удаан үргэлжилсэн дайны улмаас үүссэн хурц дотоод хямралын үеэр Клемансог дахиад Ерөнхий сайдаар томилов. Засгийн газрыг байгуулахдаа тэрээр Цэргийн сайдын багцыг хэвээр үлдээж, иргэний төдийгүй цэргийн хүчийг гартаа төвлөрүүлжээ. Засгийн газрын тэргүүний хатуу бодлогоор Клемансо Францыг ялалтад хүргэсэн бөгөөд үүний төлөө түүний "Бар" хоч дээр "Ялалтын эцэг" хэмээх шинэ нэр нэмэгдсэн байна.
Клемансогийн хоёр дахь удаагийн засгийн газар (1917- 1920)
1920 онд Клемансо ерөнхийлөгчийн төлөөх сонгуульд ялагдаж, улс төрийн үйл ажиллагаагаа орхисон байна.