Type a search term to find related articles by LIMS subject matter experts gathered from the most trusted and dynamic collaboration tools in the laboratory informatics industry.
Ан-2 | |
---|---|
Цанатай Ан-2R нь цасан дээр хөөрч буух чадвартай. | |
Үүрэг/төрөл | |
Үйлдвэрлэгч | Антонов Хонду Агаарын Аж Үйлдвэрийн Групп ВСК ПЗЛ-Мьелец Шижяжуан[1] |
Зохион бүтээгч | Олег Антонов |
Анхны нислэг | 1947 оны 8 сарын 31[2] |
Статус | Хятадад Шижяжуан Y-5 нэрээр үйлдвэрлэж байж магадгүй[3] |
Гол хэрэглэгчид | Зөвлөлт Холбоот Улс Хойд Солонгос Хятад өөр олон орон |
Үйлдвэрлэгдсэн | 1947–2002 |
Үйлдвэрлэсэн тоо | 18,000+[1] |
Хувилбарууд | Ан-3 |
Антонов Ан-2 нэг хөдөлгүүртэй биплан төрлийн энэ онгоцыг ЗХУ-ын Антоновын зохион бүтээх товчоонд 1946 онд зохион бүтээсэн. Монгол улсад 1956 оноос хойш нийтдээ 90 гаруй онгоц Иргэний агаарын тээвэрт болон Цэргийн нисэх хүчинд хүлээн авч ой хээрийн түймэр, цас зуд зэрэг байгалийн гамшигтай тэмцэх, үйлдвэрлэлийн ослын хор хөнөөлийг арилгах зэрэт өргөн ашигласанаар ард иргэд онгоцны өнгө болон хаана ч буух чадварыг нь үнэлж "царцаа ногоон онгоц" хэмээн нэрлэж хэвшжээ.
Ан-2 онгоцыг ЗХУ, Польшид үйлдвэрлэж байсан бөгөөд Хятадад үйлдвэрлэсээр байна. Нийтдээ 18 мянга гаруй Ан-2 үйлдвэрлэсэн. Дэлхийн 26 оронд экспортолсон. Ан-3 онгоц гарч ирэхээс өмнө энэ нь дэлхийн хамгийн том нэг хөдөлгүүртэй давхар далавчтай онгоц байв. 70 гаруй жил үйлдвэрлэгдсэн дэлхийн цорын ганц нисэх онгоцоор Гиннесийн амжилтын номонд бичигджээ.
Ан-2 анх зохион бүтээгдэхдээ тагнуулын хөнгөн бөмбөгдөгч /тэр дундаа артиллерийн галыг чиглүүлэх/, цэргийн тээврийн буюу хорлон сүйтгэх-десантын жижиг бүлгийг дайсны ар талд хаях, шархтан зөөвөрлөх зориулалттайгаар боловсруулагдаж анх 1941 онд ЗХУ-ын цэргийн аж үйлдвэрийн комисст төсөл нь танилцуулагдсан боловч 300 км/ц-аас бага хурдтай тул зенитийн гал болон сөнөөгч онгоцны дайралтанд хялбархан өртөх бай болно гэсэн шалтгаанаар хассан байна. 1947 онд зохион бүтээгдсэнээс хойш үйлдвэрлэгдсэн тоогоор рекорд амжилт тогтоогдсон онгоц юм.
1947 оны 8-р сарын 31-нд туршилтын нисгэгч П.Н.Володин анх СХА нэртэй анхны Ан-2-ыг тэнгэрт хөөргөсөн байна. Онгоц 1200 метрийн өндөрт хоёр том тойрог хийж, 30 минут ниссэний дараа газарджээ.