FAIR and interactive data graphics from a scientific knowledge graph
Гарчиг
Гэрэл (Монгол бичгээр ) нь энергийн нэгэн хэлбэр юм. Абсолют тэг хэмээс дээш температурд байгаа ямар нэгэн биет гэрэл цацруулдаг (дулаан гаргах). Гэрлийг мөн "цахилгаан соронзон цацрал" гэж хэлдэг. Гэрлийг маш жижигхэн фотон гэдэг эгэл биет бүрдүүлдэг.
Гэрлийн хурд нь секундэд 300,000 км байдаг. Өөрөөр хэлбэл Дэлхийгээс Сар хүртэл гэрэл ойролцоогоор нэг секунд аялдаг гэсэн үг юм.
Гэрэл нь шулуун чиглэлд хөдөлдөг бөгөөд хэрэв замд нь саад таарвал сүүдэр үүсгэдэг. Ихэнх хатуу биет нь харанхуй сүүдэр үүсгэх бөгөөд арай тунгалаг биетийн сүүдэр нь бага зэргийн харанхуй байдаг.
Хүний нүд нь цацарч байгаа гэрэл эсвэл ямар нэгэн биетэд туссан гэрлийг хардаг. Жишээ нь, чийдэн гэрэл цацруулах бөгөөд өрөөн дотор байгаа бусад бүх зүйлд гэрэл тусаж байна.
Гэрлийн өнгө бүр нь өөр өөр долгионы урттай байдаг. Долгионы урт нь богино байх тусам агуулах энергийн хэмжээ их байдаг. Энергийн хэмжээнээс үл хамааран гэрэл нь ижил хурдтай тархдаг.
Цагаан гэрэл нь маш олон төрлийн өөр өөр өнгийн гэрлийн цуглуулга юм. Цагаан гэрэл призм дундуур ороход хугарал үүсч бидний мэдэх солонго үүсдэг. Солонгод хүний нүдээр харж чадах янз бүрийн долгионы урттай гэрлүүд байдаг. Улаан гэрэл нь хамгийн урт долгионы урттай бол харин ягаан гэрлийнх хамгийн богино байдаг.
Ягаан өнгийн гэрлээс богино долгионы урттай гэрлийг хэт ягаан гэрэл гэж нэрлэдэг. Харин улаан гэрлээс их долгионы урттай гэрлийг хэт улаан гэж нэрлэдэг. Радио долгион нь хэт улаан гэрлийн долгионоос ч илүү урттай гэрэл юм. Бидний хүнсний зүйл халаахад хэрэглэдэг бичил долгионы зуух нь мөн гэрлийн нэгэн төрлийг ашигладаг юм. Бидний нүд хэдийгээр эдгээр төрлийн гэрлийг харж чадахгүй ч тусгай зориулалтын камерууд харж чаддаг.
Бусад вебсайтууд
Энэ физикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. өгөхийг хүсье.